Nothing found
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.

Зөвшилцөл гэж юу вэ?

Зөвшилцөл гэдэг нь чи болон бусад хүмүүс хамтдаа хийхийг хүсэж буй зүйлс дээрээ харилцан тохиролцох үйл явц юм. Чи зөвшилцлийг өдөр тутмын амьдралдаа туршиж болох ба шинэхэн ажилд орсон ажлын хамтрагчтайгаа тэврэлдэн мэндлэх нь зүгээр эсэхийг асуух эсвэл Grindr-аар уулзсан хүндээ бэлгийн харьцааны хувьд ямар зүйлд тааламжтай талаар хэлэх зэргийг ойлгож болно.

Харин бэлгийн хавьтлын хувьд хүн бүрт ямар нэг хор хохиролгүйгээр хүссэнээ авч чадах нөхцлийн зөвшилцөл бий болгож өгдөг. Зөвшилцөл нь тэр чигтээ л нээлттэйгээр харилцан ойлголцох үйл явц ба энэ нь хоёр төрлөөр бий болно: зөвшөөрөл авах болон зөвшөөрөл өгөх

Зөвшөөрөл асуух буюу авах гэдэг нь таны хамтрагч аюулгүй, итгэлтэй байгаа мөн сэтгэл хангалуун, таашаалтай байгаа эсэхээ итгэлтэйгээр, тодорхой хэлж буй явдал юм. Олон аргаар энэ байдлыг хангаж болно. Жишээ нь: асуулт асуух (“Би цамцыг чинь тайлж болох уу”) эсвэл санал тавих (“Би чамайг үнсмээр байна, чамд зүгээр үү?”) гэх мэт. Хамтрагчтайгаа ярилцаж зөвшилцөлд хүрснээр нэг нэгнийхээ хүсэхгүй хязгаарыг мэдэх, хүндэтгэх нөхцлийг бий болгож өгдөг.

Зөвшөөрөл өгөх гэдэг нь чи хийж буй зүйлд таашаалтай байгаа мөн болж буй бүх зүйл зүгээр гэдгийг өөрийн хамтрагчдаа мэдэгдэх үйл явц юм. Чи зөвшөөрч буйгаа үгэн байдлаар илэрхийлэх, жишээ нь “тийм” гэж хариулах мөн үгэн бус байдлаар буюу тааламжтай байгаагаа илэрхийлсэн дохио өгөх гэх мэтчилэн өөрийн хамтрагчдаа мэдэгдэх хэрэгтэй.

Зөвшилцөл нь үргэлж харилцан байх ёстой гэдгийг санах нь маш чухал. Grindr-аар ярилцахдаа хэлсэн зүйлсээ биеэр уулзахдаа хийхийг хүсэхгүй байх тохиолдол гарч байсан уу? Чи юу хийхийг хүсэж буй талаарх бодлоо хэзээ ч хамаагүй өөрчилж болно. Grindr-аар ярилцаж байхдаа зөвшөөрсөн гэдэг нь уулзах үедээ заавал тэрнийгээ хийх үүрэгтэй гэсэн үг биш. Эцсийн эцэст чи болон чиний хамтрагч хамтдаа хийж буй бүх зүйлдээ тааламжтай байхаас гадна харилцан хүндлэл хүртэх эрхтэй.

Зөвшилцлийн талаарх илүү дэлгэрэнгүйг Төлөвлөсөн гэр бүл-ийн видеоноос үзэх боломжтой. Өсвөрийн Вөүг (Teen Vogue)-ийн жагсаалтад зөвшилцлийн үед хэрхэн харилцах талаарх жишээнүүдийг багтаасан болно. (англиар мэдээлэл авах линк)

Recently viewed articles

Related articles