Nothing found
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.

Трансжендэр хүмүүс жирэмслэлтээс хамгаалах ямар аргууд тохиромжтой вэ?

Жирэмслэлтээс хамгаалах маш олон арга байдаг ба бэлгэвч хэрэглэх, эм уух болон бусад урт хугацааны хамгаалах аргууд багтдаг. Зарим транс хүмүүсийн хувьд жирэмслэлтийн талаар бодох нь өөрсдийн биеийн талаарх таагүй мэдрэмжийг сануулдаг боловч хэрвээ чи жирэмсэн болох боломжтой гэдгээ мэдэж байгаа тохиолдолд бололцоотой байгаа жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар мэдлэгтэй байх нь маш чухал.

Жирэмсний тест хэрэглэх, хамтрагчтайгаа жирэмслэлтийн талаар ярилцах эсвэл жирэмслэлтээс хамгаалж эхлэх зэрэг нь маш олон зүйлээс шалтгаалан хүндрэлтэй байдаг. Гэвч эдгээрийг хийснээр өөрийн бэлгийн эрүүл мэнддээ хяналт тавих боломжтой.

Хэрвээ чи даавар хэрэглэж байгаа ба жирэмснээс хамгаалах асуудлаар тестостерон эсвэл этроген дааварт найдаж байгаа бол энэ нь үр дүнгүй. Жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ дааврын эмчилгээнд саад учруулна гэж санаа зовж байвал Төлөвлөсөн гэр бүлийн (Planned parenthood) жагсаалтаас дааврын найрлагагүй сонголтуудыг туршиж үзээрэй. Эргэлзээтэй байгаа тохиолдолд өөрт туслаж чадах мэргэжилтэнд хандаж зааварчилгаа авах хэрэгтэй.

Аюулгүй бэлгийн хавьтлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Транс хүмүүст зориулсан аюулгүй секс-ээс үзээрэй. (англиар мэдээлэл авах линк)

Recently viewed articles

Related articles