Nothing found
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.

Тоологдохгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хэрэв ХДХВ-ын халдвартай хүн эмээ тогтмол уух аваас тэдний бие дэх вирус дарангуйлагддаг ба ийм хүн тоологдохгүй гэсэн статустай болдог. Энэ нь вирус сайн дарангуйлагдсан учир цусны дээжинд вирус тоологдохгүй гэсэн үг юм.

Шинжлэх ухааны батлаж буйгаар ХДХВ тоологдохгүй зэрэгт амьдарч байгаа хүмүүс дан ганц эрүүл байгаад зогсохгүй бусдад ХДХВ-ын халдвар дамжуулдаггүй байна. Өөрөөр хэлбэл тоологдохгүй бол халдварлахгүй (U=U) гэж үздэг.

Тухайн хүн уух ёстой эмээ тогтмол хэрэглэж буй тохиолдолд тоологдохгүй статустай хэвээр үлдэх боломжтой.

Тоологдохгүй байна гэдэг нь ХДХВ-г эмчилсэн гэсэн үг биш боловч ХДХВ-ээс сэргийлэлэх үр дүнтэй арга юм.
Зарим ХДХВ-ын халдвартай амьдарч буй хүмүүст тоологдохгүй вирусын ачаалал байдаггүй.

Тэдгээр хүмүүс бэлгийн хавьтлын үед бэлгэвч хэрэглэх эсвэл халдвартай хүмүүсийн хамтрагчид нь ӨӨС (өртөлтийн өмнөх сэргийлэлт)-ийн эм хэрэглэх зэргээр халдвараас урьдчилан сэргийлж чадна.

TheBody эсвэл www.UequalsU.org сайтаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. (англиар мэдээлэл авах линк)

Recently viewed articles

Related articles