Nothing found
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.

Надад бэлгэвч, чийгшүүлэгч эсвэл секс тоглоомын аль нь ч алга. Оронд нь юу хэрэглэх вэ?

Секс тоглоом, чийгшүүлэгч эсвэл бусад хамгаалах аргуудаас өөрт тохирохыг олж мэдэх шаардлага бүхий маш олон шалтгаан бий. Магадгүй чи дээрх зүйлсийг амархан авах боломжгүй байх, гэр бүлийнхэнтэйгээ хамт эсвэл ойр амьдрдаг байдал чинь тодорхой секс тоглоомууд чамайг гэрийнхэнд чинь барьж өгөх эрсдэл үүсгэх эсвэл чи магадгүй транс бөгөөд өөрийн бие болон ямар төрлийн секс хийж байгаадаа тохирох хамгаалах аргыг олох боломжгүй байх гэх мэт.

Чиний нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн тухайн зүйлсийг зорилгынх нь дагуу хэрэглэх нь хамгийн зөв сонголт-бэлэг эрхтний бөгж нь бэлэг эрхтний бөгж байхаар л хийгдсэн ба хамгийн үр дүнтэй хамгаалах арга нь бэлгэвч болон амны хаалт юм. Өөрөөр хэлбэл зохих ёсоор нь хэрэглэвэл аюулгүй байх хувилбарууд бий гэсэн үг юм.

Секс тоглоомын хувилбарууд

Гэртээ олж болох секс тоглоомууд цөөнгүй. Дилдо, бэлэг эрхтний бөгж эсвэл БДСМ-ын үед хэрэглэгдэх материалууд зэрэг аль нь ч байлаа гэсэн үндсэн зорилгоос нь өөрөөр хэрэглэж байгаа тохиолдож хохирол учруулахуйц эрсдлийг хэрхэн бууруулах вэ гэдгээ сайтар мэдэж байх нь чухал.

Хэрвээ гэрийн эд зүйлсээс аль нэгийг нь дилдо (хиймэл эрхтэн) болгож хэрэглэх гэж байгаа бол халдвараас сэргийлж тухайн зүйл бэлгэвч угласан эсэхээ шалгаарай. Самны иш болон зарим төрлийн хүнсний ногоо энэ зорилгоор маш их хэрэглэгддэг. Хүнсний ногооны хувьд нилэнхүйдээ зөөлөн гадаргуутай биш учраас бэлгэвчинд жижиг урагдал үүсгэснээр бактерын халдварт хүргэж болзошгүй. Шулуун гэдсэндээ оруулж буй ямар ч дилдо байсан өргөн суурьтай байх ёстой ба энэ нь тухайн дилдо шулуун гэдсэнд бүрэн орж гацахаас сэргийлдэг юм.

Вибратор болгож хэрэглэж буй эд зүйлс жишээ нь электрон шүдний сойзны иш эсвэл утас зэргийг хэрэглэхдээ тухайн эд зүйлс ус нэвтрэхээс сэргийлсэн хамгаалалттай эсэхийг эхлээд мэдэх нь чухал. Эдгээр зүйлсийн гадуур үргэлж бэлгэвч углаж байхаас гадна зөвхөн биеийн гадна хэсэгч өдөөгч маягаар хэрэглэж болно.

Бэлэг эрхтний бөгжийг чи альхэдийнэ өөрт байгаа зүйлээрээ хийх боломжтой. Бэлгэвчний оруулах хэсгээс нь хуванцар бөгжийг салгаад бэлэг эрхтний бөгж болгож хэрэглэж болно. Бэлэг эрхтний бөгж зөвхөн богино хугацаагаар зүүгдэх ёстой ба уян хатан материалаар хийгдсэн байх ба бэлэг эрхтэн хөвчирсөн ч гэсэн амархан авагддаг байх ёстой. Хэрвээ ямар нэг тохиолдлоор авч чадахгүй байдалд орвол нэн даруй эмнэлгийн тусламж аваарай.

Дэр болон оймс зэргийг гар хангалга хийхдээ ашиглах, хувцасны хавчаарыг хөхний толгойн хавчаар болгож хэрэглэх, бүс болон хусуур эсвэл модон халбагыг БДСМ-ын үед хүлэх болон цохих зорилгоор маш их ашигладаг. Эдгээр бүх секс тоглоомын хувилбаруудыг хэрэглэхдээ учирч болох эрсдлийн талаар сайтар ойлголттой байж тэдгээр эрсдлийг багасгах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь маш чухал.

Секс тоглоомын хувилбаруудаас сурах хамгийн том зүйл нь: хурц эсвэл цахилгаан зүйлийг дотроо яасан ч оруулахгүй байх, хэрэглэж буй бүх зүйлдээ бэлгэвч углах, дотор чинь амархан эвдэрч болохуйц зүйлийг хэрэглэхгүй байх.

Чийгшүүлэгчийн хувилбарууд

Чийгшүүлэгч бол сексийн хамгийн чухал хэсэг бөгөөд тухтай байдлыг нэмэгдүүлж БЗДХ-ын халдварлах эрсдлийг багасгадаг. Хэрвээ чийглүүлэгч олох боломжгүй бол өөр олон янзын хувилбарууд бий. Шүлс болон өөр бусад өдөр тутмын зүйлсийг чийгшүүлэгч болгон хэрэглэж болно-Refinery29 ын чийгшүүлэгчийн хувилбаруудыг багтаасан жагсаалтыг эндээс үзээрэй.

Хэрвээ чи БЗДХ-уудаас болон жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор бэлгэвч хэрэглэж байгаа бол чийгшүүлэгчийн хувилбарт ямар ч төрлийн тосыг хэрэглэж болохгүй. Тос бэлгэвчийг гэмтээж ямар ч үр дүнгүй болгодог.

Чийгшүүлэгч болон түүний хувилбаруудын талаар илүү дэлгэрэнгүйг Бэлгийн таашаал & Чийгшүүлэгч хэрэглэх эрүүл мэндийн хөтчөөс энд дарж аваарай.

Хамгаалах аргын хувилбарууд

Хамгаалах аргууд болох бэлгэвч болон амны хаалтыг орлуулах хувилбарыг хайж олох хэцүү. Бэлгэвч болон амны хаалт байхгүй тохиолдолд хэрэглэж болох маш цөөхөн аргууд байдаг.

Ямар ч тохиолдолд бэлгийн хавьтлын үед гялгар цаас болон боодлыг бэлгэвчний оронд хэрэглэж болохгүй. Бэлгэвчний гол зорилго нь бэлгийн шингэнийг дотроо хадгалахад оршдог. Эдгээр зүйлсээс бэлгэвчийг бий болгож хэрэглэх нь үр дүнгүйн дээр БЗДХ болон жирэмслэлтээс хамгаалж чадахгүй.

Гэсэн хэдий ч угладаг бэлгэвч, латекс/латекс агуулаагүй бээлий эсвэл халааж болдоггүй гялгар боодол зэргээс аман сексийн үед шулуун гэдэс болон үтрээг таглах амны хаалтыг хийж болно. Гялгар боодол хэрэглэх нь хахах аюул үүсч болзошгүйг анхаараарай.

Энэ бүх хувилбаруудын хувьд эдгээр нь бэлгэвчийг орлуул гэсэн санаа биш бөгөөд БЗДХ ба жирэмслэлтээс хамгаалах асуудлаар тус худилбаруудад найдаж болохгүй.

Хэрвээ секс тоглоом, чийгшүүлэгч эсвэл хамгаалах аргуудын талаар асуух зүйл байвал Төлөвлөсөн гэр бүл-ын эрүүл мэндийн сургагчтай энд ярилцах боломжтой.

Recently viewed articles

Related articles