Nothing found
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.

Эмч маань бэлгийн чиг баримжаа эсвэл хүйсийн баримжааны маань талаар мэдэх шаардлагатай юу?

Энэ асуултын хариулт нь төвөгтэй. Зарим тохиолдолд эмчдээ өөрийнхөө талаар хэлэх нь аюулгүй биш ба ялангуяа ЛГБТ байх нь хууль бус эсвэл эмч, өвчтний хоорон дахь нууцлал хуулиар хамгаалагдаагүй орнуудад төвөгтэй.

Гэсэн хэдий ч хэрвээ бид эмчдээ итгэж чадвал тэдний хувьд илүү сайн туслалцааг үзүүлэх боломж нэмэгдэнэ. Хүйсийн баримжаа, бэлгийн чиг баримжаа болон ямар төрлийн секс хийдгээ эмчдээ хэлэх юм бол чамайг эрүүл байлгахад шаардлагатай оновчтой шинжилгээг зөвлөх болно.

Эмчийн өрөөнд чи дан ганц аюулгүй байхаас гадна ичиж эвгүйрэх мэдрэмжээс ангид үйлчилгээг хүртэх эрхтэй гэдгээ мартаж болохгүй. Хэрвээ эмч тань өөрийн чинь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа эсвэл хийж буй бэлгийн хавьтлын талаар буруушаахыг оролдвол зөвхөн эрүүл мэндийн асуудлаар ярилцахыг хүсэж буйгаа эелдгээр ойлгуулаарай

Илүү их мэдээллийг “ДОХ-оос илүү” гэх нэг минутын видеоноос үзээрэй. (англиар мэдээлэл авах линк)

Recently viewed articles

Related articles