Nothing found
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.

Би бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) авсан гэж оношлогдсон. Хамтрагч (чиддаа) хэрхэн хэлэх вэ?

БЗДХ авсан гэж оношлогдох нь сэтгэл зүйн хувьд эмзэг байдалд оруулдаг. Энэ хугацаанд өөртөө бие махбодийн болон сэтгэл зүйн хувьд сайтар анхаарал хандуулах хэрэгтэй.

Өөртөө анхаарах нэг арга нь чамайг дэмжиж чадах хүмүүстэй ярилцах. Өөрийн статусыг хэлж чадах итгэлтэй хүмүүсийг амьдралдаа олж нөхөрлөх нь эмчилгээ эрэлхийлэх үед өөрийн чинь мэдрэх ганцаардлыг багасгадаг.

Шинжилгээний үр дүн эерэг гарсантай холбоотойгоор өөрийн эрүүл мэндийг хянан зохицуулах боломжтойн дээр чи мөн хавьталд орсон хамтрагчиддаа тэд ч бас БЗДХ-тай байж болзошгүй гэдгийг нь хэлж хамгаалж болно. Өнгөрсөнд хавьтаж байсан хамтрагчиддаа өөрийнхөө шинжилгээний хариуг хэлснээр тэднийг мөн шинжилгээнд хамрагдаж шуурхай эмчилгээ хийлгэх боломжийг нь бий болгож байна гэсэн үг юм.

Хамтрагчдаа шинжилгээ өгч эмчилгээ хийлгэх хэрэгтэй талаар нь хэлж ойлгуулах тогтсон нэг үам гэж байхгүй. Өнгөрсөнд хавьтсан хүмүүс рүүгээ шууд залгах, мессеж бичих, Grindr-аар бичих эсвэл биеэрээ уулзаж хэлсэн ч болно. Зарим тохиолдолд хамтрагчдаа чиний шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг хэлэх ичгүүртэй санагдаж болох бөгөөд ингэснээр аюулгүй биш юм шиг мэдрэгдэж ч болно. Хэрвээ тийм тохиолдолд өөрийн харъяа эрүүл мэндийн газар эсвэл Эрүүл цахим олон нийтийг бий болгох газрын хамтрагчийн мэдэгдэх хуудсыг ашиглаарай. Гэсэн хэдий ч хамтрагчдаа мэдэгдэх эсэх нь чамаас бүрэн шалтгаална.

Recently viewed articles

Related articles